Гэгээн толь (1 хэсэг)
О МА НИ ПАД МЭ ХУМ.
Хутагт нигүүлсэхүйн
эзэнд сүслэн мөргөмүй. Амьтны эрэл хангахуй хэрэглэхүй хүсэл, гарахуй
цог хоёр хөлтний эрхин эрдэм бүгдийн сан тэнгэр хүмүүний багш Шакъяагийн
хаанд бие хэл сэтгэл гурваар сүслэн мөргөмүй.
Цаглашгүй
мэдэхүй энэрэхүй нигүүлсэхүй маш дэлгэрснээр аль алинаар номхтгохуй
хувилгаанаар Төвд орны амьтан нугуудыг боловсрон гэтлэхүй мөрт зохион
үйлдэгч Нүдээр үзэгч эрхэт түүнд мөргөмүй.
Цаглашгүй
буянаар жавхлантай бүтсэн хүний эзэн, олонд өргөгдсөний язгуур
үндэслэсэн эрдэнэ бурам модон тэргүүтэн Энэтхэгийн Маш арилсан хааны
үндсэн нугуудад мөргөмүй.
Балар харанхуй
хязгаар хөшүүн Төвд орон энд дээд номын зул ихэд бадруулан Төвдийн албат
амьтан нугуудыг буянд зохион үйлдэгч хувилгаан хаан түшмэл нугуудад
мөргөмүй.
Тус амгалан гарахуй орон гурван
сургуулийн чимгээр чимэн зарлиг хийгээд шастирын дуу орчуулан тодотгон
үйлдэн, бурхны шашныг 10 зүгт дэлгэрүүлэн үйлдэгч, Мэргэн шидэт хэлмэрч
бандида нугуудад мөргөмүй.
Хязгааргүй эрдэм
сэтгэхүйн орноос нөгчин Нүдээр үзэгч хийгээд номын хаан эцэг өвгийн
зохиолын тууж өнцгийн төдий хураасан үүнийг өөрийн оюун дордон зохион эс
чадавч сүжигтэй төрөлхтөн шашны үндэслэлийг дурлагч нугууд дуршихуй
энэлэхүй сүжиг цаглашгүй үүсгэх хийгээд чихний баясгалангийн хурим
үйлдэхүйн тул би бичин үйлдмүй хэмээн өгүүлэв.
Тэр ч ертөнцийн орон энд сайн буян хийгээд тус амгалан бүгд гарахуй газар дэлхий бурхны шашин эрдэнэ мөн.
Тэр
ч өргөжин дэлгэрэн үйлдэхүй шалтгаан Энэтхэг Төвдийн номын хаан
бодьсадва нугуудын ач мөний тул тэдний тууж дэлгэрэн үйлдэн, Ялангуяа ч
хязгаар хөшүүн цаст орон энд: сайтар дууссан бурхан багш тэр эш үзүүлсэн
мэт.
Бодьсадва хутагт эрхин Нүдээр үзэгч
тэр: аль алинаар номхтгохуй хувилгаанаар хамаг амьтны тонилсон бодийн
мөрт зохион үйлдэн, ялангуяа хутагт түүний сэтгэлийн хувилгаан Ном
тэтгэгч Шударга төлгөн хаан тэргүүтэн номын хаан эцэг өвөв улам өөд
болсон нугууд, бурхны шашныг өргөжин дэлгэрүүлэн үйлдсэн тууж товчийн
төдий нэгнийг номлохулаа сэтгэл бишрэн дамнал арилгахуйд ном гарахуй
гарлага үүнийг сэтгэлд талбин үйлд.
Тэр ч
урьд галав сав ертөнцийн орон энэ хязгааргүй хоосон огторгуй нэгэн буйд
арван зүгээс хий хөдлөн инагш чинагш тулалцсанаар Сольцсон хий хэмээх
мандал хөхөвтөр хоо өнгөтэй маш бат: зузаанаар зургаан сая нэг бум
хийгээд өргөнөөр тоолшгүй нэгэн тогтов. Түүний дээр усны цогцод шүтсэн
их далай гүнээр арван нэгэн бум хийгээд хорин мянган буй. Өргөнөөр арван
хоёр бус хийгээд нэг гурван зуугийн дундуур лугаа таван бэрээ буй.
Түүний дунд элдэв эрдэнээр бүтсэн уулын хаан Сүмэр уул нь тээрмийн хүйс
мэт жавхлантай бүтсэн буй. Ургахуй мөнгөн, баруун биндэрьяа, шингэхүй
бадмаараг, зүүн алтаар бүтсэн буй. Сүмэр уул тэр нь найман түмэн бэрээ
далай дотор орон найман түмэн бэрээ дээр гарсан буй. Түүнд огоот
хүрээлсэн долоон алтан уул нь: Хүзүүвч мод баригч дөрвөн түмэн бэрээ,
Анцас баригч хоёр түмэн бэрээ, Сэндэн баригч нэг түмэн бэрээ, Үзэхүл
үзэсгэлэнтэй таван мянган бэрээ, Морины чих хоёр мянга таван зуу, Маш
сөгдөхүй мянга хоёр зуун тавь, Хөвөө баригч зургаан зуун хорин таван
бэрээ буй. Тэдний үеэр Цэнгэлгээний долоон далай амуй. Сүмэр уулын
хонгил дор Асурын Авхуй балгад буй. Сүмэр уулын дээр гучин гурван
тэнгэрийн орон буй. Түүний дунд Хурмастын орд харш Маш ялгуусан сайн
балгас элдэв эрдэнээр бүтсэн буй. Тэдний завсар завсарт Цэнгэлгээний
долоон далай буй. Түүний дээр найман түмэн бэрээ гарсанд Байлдаанаас
хагацсан тэнгэрийн орон буй. Түүний дээр нэг бум зургаан түмэн бэрээ
гарсанд Төгс баясгалангийн тэнгэрийн орон буй. Түүний дээр гурван бум
хоёр түмэн бэрээ гарсанд Хувилган баясагчийн тэнгэрийн орон буй. Түүний
дээр зургаан бум дөрвөн түмэн бэрээ гарсанд Бусдын хувилгасныг эдлэгч
тэнгэрийн орон буй. Түүнээс дорогш Хүслийн оротон буй. Түүний дээр Дүрст
орон хийгээд Дүрсгүй орон тэргүүтэн Тэнгэрийн орон нугууд ч суварганы
үе мэт буй. Тэдний өндөр богино хийгээд бэрээ насны хэмжээ хийгээд
биеийн хэмжээ эдлэхүйн жаргалангийн хэмжээ ямар буй нугууд Илэрхий санд
тодорхой буй.
Тод үсгээс кирил үсэгт буулгав. 2013 он.
No comments:
Post a Comment