Wednesday, October 19, 2022

ТҮМЭНДЭЭ ӨРГӨХ ДУУ

 Үг    Д.Цэдэв        Ая   Ч.Сангидорж


Энхрийхэн үр намайгаа

Ээж минь та яаж хайрладаг вэ

Энгүй тэр л хайраар чинь

Эгэл түмнээ би энэрч явна

        Ээж минь та үрээ хараарай

        

ХОРВООД ГАНЦХАН ЭЭЖДЭЭ

Үг    С.Оюун             Ая     Ц.Чинзориг


Гургалдай дуулавч толиймгүй

Цагийн сүүдэртэй магнайг чинь

Мянган шөнө алгаараа дулаацуулж

Сэтгэлийг тань нэг баярлуулах сан

        Томоогүй явж боллоо, ээж ээ 

        Тогоруу буцаж загс шаргалтлаа

        Хорвоод намар ирдгийг мартсан 

        Хонгор хүүгээ уучлаач, ээж ээ

Цурамгүй хонуулсан насаа

Цэцэг болгон өргөе, ээж ээ

Зул цэцэг шиг залуу нас

Зуу наслах илч хайрлацгаа

        Дахилт

ЭЭЖИЙНХЭЭ ХАЙРААР

Үг    Ч.Пүрэвдорж            Ая    Ч.Сангидорж


Ачтайхан ээжийнхээ асрал хайрыг 

Амин зүрхэндээ дээдэлж явна аа хө

Амин зүрхнийхээ тэр л хайраараа

Амьтны үрсийг хайрлаж явна аа хө

        Ай хө ээжийн минь хайр

        Элэг зүрхэнд минь шингэж дээ хө

Буянтайхан ээжийнхээ уярал хайрыг 

Бодол зүүдэндээ мөнхжүүлж явна аа хө

Подол зүүднийхээ тэр л хайраараа

Бусдын үрсийг хайрлаж явна аа хө

        Ай хө ээжийн минь хайр

        Бодол зүүдэнд минь шингэж дээ хө

Энэрэлтэйхэн ээжийнхээ асрал хайрыг

Элэг зүрхэндээ дули явна аа хө

Элэг зүрхнийхээ тэр л дуугаараа

Эгэлхэн үрсийг хайрлаж явна аа хө

        Ай хө ээжийн минь хайр

        Элэг зүрхэнд минь шингэж дээ хө


 

ЭЭЖИЙН БҮҮВЭЙТЭЙ ХОРВОО

 Үг.  Г.Мэнд-Ооёо              Ая Р.Энхбазар


Миний хүүгийн унаж өссөн дэлхий гээд

Миний ээж дуундаа эх дэлхийгээ багтаана 

        Бүүвэй бүүвэй, эх дэлхий бүүвэй гэж дуулна

Өлзийт ээж минь үрээ дэлхийтэйгээ бүүвэйлнэ

Өлгийн бүүвэйтэй эх дэлхий амгалан

        Бүүвэй бүүвэй, ээжийн бүүвэйтэй дэлхий амгалан

Миний хүүгийн тэмүүлж өссөн тэнгэр гээд

Миний ээж дуундаа хөх тэнгэрээ багтаана 

        Бүүвэй бүүвэй, ээжийн бүүвэйтэй тэнгэр бүүвэй

Учралт ээж минь үрээ тэнгэртэйгээ бүүвэйлнэ

Уяхан бүүвэйтэй тэнгэр амгалан

        Бүүвэй бүүвэй, ээжийн бүүвэйтэй тэнгэр бүүвэй

Миний хүүгийн уйлж дуулсан хорвоо гээд

Миний ээж дуундаа энэ хорвоогоо багтаана

        Бүүвэй бүүвэй, ээжийн бүүвэйтэй хорвоо бүүвэй

Энэрэлт ээж минь үрээ хорвоотойгоо бүүвэйлнэ

Эхийн бүүвэйтэй хорвоо амгалан

        Бүүвэй бүүвэй, ээжийн бүүвэйтэй хорвоо бүүвэй


ЭЭЖ МИНЬ

Үг     Л.Дагвадорж             Ая     З.Батсүх


Хүний маань дээд нь ээж минь билээ

Амттайхан арвин цагаан сүүгээрээ

Алагхан зүрхийг ашид амилаан

Амь шигээ хайрлан байж өсгөнхөн

        Хүслийн минь тэнгэр үр минь гэдэг

        Хүний маань дээд нь ээж минь билээ

Хүний маань дээд нь ээж минь билээ

Уянгын маань дээд уяхан бүүвэйгээрээ

Хайрын уянгыг зүрхэнд шингээн

Хайлан дуулан байж өсгөнхөн 

           Дахилт

Хүний маань дээд нь ээж минь билээ

Үнэнийг л дана дуу шиг дуулаарай гэж

Ухаан санаа бодлоо хэлэнхэн

Өхөөрдөн үнсэн байж өсгөнхөн

        Дахилт

НЭГ Л МЭДЭХЭД УУЛЗАНА ДАА

 Үг    Ч.Нацагдорж            Ая    Э.Цэдэв


Униар будан хөшиглөсөн

Алсын уулс цэнхэртэнэ 

Угийн хайртай ээж минь

Амьдран суугаа нутаг даа

        Салхинаас ч улам хурдан

        Нисээд очмоор байна даа

        Саравчлан суугаа ээжтэйгээ

        Нэг л мэдэхэд уулзана даа

Манан будан хөшиглөсөн

Холын уулс цэнхэртэнэ

Миний хайртай ээж минь

Хүлээж суугаа нутаг даа

        Харвасан сум шиг хурдан

        Нисээд очмоор санагдана

        Харуулдан суугаа ээжтэйгээ

        Нэг л мэдэхэд уулзана даа

ХҮНИЙ ЗАЯА

 Үг С.Жамбалдорж           Ая Н.Жанцанноров


Хурын усанд цэлмэсэн байгаль нэгэн заяа

Хуурын эгшгэнд цэнгэсэн сэтгэл нэгэн жаргал

Хүний заяаг тэтгэсэн ээжий нэгэн заяа

Хөлийг дөрөөнд хүргэсэн аав нэгэн заяа

        Ай хө, хүний зала

        Алдраас эхтэй ээжээс ерөөлтэй хүний заяа

        Ай хө, хүний заяа

        Алтнаас үнэтэй эцгээс өлзийтэй хүний заяа

Хаврын наранд дэлгэрсэн яргуй нэгэн заяа

Хайрын элчинд шингэсэн итгэл нэгэн жаргал

Галын дөлөө дэвжээсэн гэргий нэгэн заяа

Хараа сунган мишээсэн үр ач нэгэн жаргал

        Дахилт

"ЖАРГАЛЫН ЗАМ ДУУРЬ"-ИЙН ХАЛИУНААГИЙН ДУУ

 Үг Ч.Чимид           Ая Б.Дамдинсүрэн


Үүрийн цолмон шингээстэй

Үзэсгэлэнт сайхан хангай байна

Үеийн үед үерхэн дассан

Үеийн олон нөхөд минь та нар байна аа

        Аа аа аа

        Үеийн олон нөхөд минь та нар байна аа

Наран, саран шингээстэй          

Намуухан сайхан хангай байна 

Насны туршид үерхэн дассан 

Найз олон нөхөд минь та нар байна аа

        Аа аа аа

        Найз олон нөхөд минь та нар байна аа

Зузаан ногоон ойтой

Зураг шиг сайхан хангай байна

Зуун жилдээ үерхэн дассан

Журмын олон нөхөд минь та нар байна аа

        Aa aa aa

        Журмын олон нөхөд минь та нар байна аа

НАЙРСАГ БАЙГААСАЙ

Үг Ж.Бадраа             Ая З.Батсүх


Хорвоо та минь уужим тааллаараа

Холдоо ч ойрдоо ч ариухан байгаасай

Хоёрын зүрхийг яруухан дууны айзам холбоод

Хотол даянаар цэнгэлийн хуриманд найрсаг байгаасай

        Навчнаа тогтсон шүүдэр чууллаарай

        Настай ээжийг ундаалдаг байгаасай

        Намайг чамайг хөгжүүхэн дууны айзам холбоонд

        Нартай дэлхийн олны үр сад найрсаг байгаасай

Цэлмүүхэн тэнгэрт дуурсал хуур цуур маань

Цэцгийн нойрыг сэргээдэг байгаасай

Цэлийх талыг сүлжээлсэн дууны айзам холбоо

Цэцэн оюун түмний сүлдэнд найрсаг байгаасай. 

АМАР ТҮВШИН

Үг Д.Батсүрэн          Ая Ж.Шарав


Агаархан тэнгэр минь ариун тунгалаг байж

Алагхан цэцгүүд минь анхилуун тансаг байг

Алтанхан нарныхаа амин туяан доор

Ачтайхан ээжтэйгээ амар түвшин сууя!

        Алиманхан сарны доор мөнгөн шүүдэр бууж

        Рашаанхан хурын дээж мөнхийн тунсаг байг

        Рашаанхан дусал түүнд чамайг харж баясаад

        Амрагхан чамтайгаа амар түвшин сууя!

Аадрын үүл догшин байвч дайран өнгөрөхдөө

Агь гангын үнэрийг бас сэргээн сэнгэнүүлж байг

Анхилхан талынхаа үнэрийг шингээсэн 

Алиахан хүүтэйгээ амар түвшин сууя!

ХҮЖ ДЭЛХИЙ АМГАЛАН БАЙГ

Үг Л.Дагвадорж       Ая Д.Алтанхуяг


Үдшийн тэнгэр цэлмэг байг

Үүрийн туяа өнгөлөг гийг

Өглөө наран тунгалаг тусаг 

Үлэмжийн саруул тунамал байг ээ хө

        Хүж дэлхий амгалан байг ээ

        Хүн бүрий инээж байг ээ хө

Үдийн наран ээсээр байг       

Үргэлж гэрэлтэн гийсээр байг 

Үрийн бүүвэй уянгалсаар байг

Үйлсийн сайхан дэлгэрч байг ээ хө

        Дахилт

Сансарт хүүгээ илгээж байг

Ээж нь санан хүлээж сууг

Эргээд хүү нь ирж л байг

Ээж нь тэврээд үнсэж байг ээ хө

        Дахилт  

ТҮВШИН САЙХАН

Үг Д.Данзанравжаа            Ая С.Бүтэд


Түвшин сайхан сэтгэлтэн

Түмэн зүгээс цуглараад

Тавтай сайхан ярилцаад

Юутай сайхан цуглаан бэ

    Цэвэр амьсгал урьсаад

    Цэнгэг сайхан халигсан 

    Цэцэн ухааны найртай 

    Цэнгэлт сайхан нутаг вэ 

Бороо хур нь ороод

Бургас зүлэг нь ногоорсон

Булт шувууд цугларсан

Бузгай сайхан нутаг вэ

    Дагтан ган зудгүй

    Дайн дээрмийн аюулгүй

    Далай жаргал бүрдсэн

    Даанч сайхан нутаг вэ

Түвшин сайхан сэтгэлтэн

Түмэн зүгээс цуглараад

Таатай сайхан ярилцаад

Юутай сайхан цуглаан бэ