Үг Ч.Пүрэвдорж Ая Ч.Сангидорж
Ачтайхан ээжийнхээ асрал хайрыг
Амин зүрхэндээ дээдэлж явна аа хө
Амин зүрхнийхээ тэр л хайраараа
Амьтны үрсийг хайрлаж явна аа хө
Ай хө ээжийн минь хайр
Элэг зүрхэнд минь шингэж дээ хө
Буянтайхан ээжийнхээ уярал хайрыг
Бодол зүүдэндээ мөнхжүүлж явна аа хө
Подол зүүднийхээ тэр л хайраараа
Бусдын үрсийг хайрлаж явна аа хө
Ай хө ээжийн минь хайр
Бодол зүүдэнд минь шингэж дээ хө
Энэрэлтэйхэн ээжийнхээ асрал хайрыг
Элэг зүрхэндээ дули явна аа хө
Элэг зүрхнийхээ тэр л дуугаараа
Эгэлхэн үрсийг хайрлаж явна аа хө
Ай хө ээжийн минь хайр
Элэг зүрхэнд минь шингэж дээ хө
No comments:
Post a Comment