Үг. Г.Мэнд-Ооёо Ая Р.Энхбазар
Миний хүүгийн унаж өссөн дэлхий гээд
Миний ээж дуундаа эх дэлхийгээ багтаана
Бүүвэй бүүвэй, эх дэлхий бүүвэй гэж дуулна
Өлзийт ээж минь үрээ дэлхийтэйгээ бүүвэйлнэ
Өлгийн бүүвэйтэй эх дэлхий амгалан
Бүүвэй бүүвэй, ээжийн бүүвэйтэй дэлхий амгалан
Миний хүүгийн тэмүүлж өссөн тэнгэр гээд
Миний ээж дуундаа хөх тэнгэрээ багтаана
Бүүвэй бүүвэй, ээжийн бүүвэйтэй тэнгэр бүүвэй
Учралт ээж минь үрээ тэнгэртэйгээ бүүвэйлнэ
Уяхан бүүвэйтэй тэнгэр амгалан
Бүүвэй бүүвэй, ээжийн бүүвэйтэй тэнгэр бүүвэй
Миний хүүгийн уйлж дуулсан хорвоо гээд
Миний ээж дуундаа энэ хорвоогоо багтаана
Бүүвэй бүүвэй, ээжийн бүүвэйтэй хорвоо бүүвэй
Энэрэлт ээж минь үрээ хорвоотойгоо бүүвэйлнэ
Эхийн бүүвэйтэй хорвоо амгалан
Бүүвэй бүүвэй, ээжийн бүүвэйтэй хорвоо бүүвэй
No comments:
Post a Comment