Үг Ч.Чимид Ая Б.Дамдинсүрэн
Үүрийн цолмон шингээстэй
Үзэсгэлэнт сайхан хангай байна
Үеийн үед үерхэн дассан
Үеийн олон нөхөд минь та нар байна аа
Аа аа аа
Үеийн олон нөхөд минь та нар байна аа
Наран, саран шингээстэй
Намуухан сайхан хангай байна
Насны туршид үерхэн дассан
Найз олон нөхөд минь та нар байна аа
Аа аа аа
Найз олон нөхөд минь та нар байна аа
Зузаан ногоон ойтой
Зураг шиг сайхан хангай байна
Зуун жилдээ үерхэн дассан
Журмын олон нөхөд минь та нар байна аа
Aa aa aa
Журмын олон нөхөд минь та нар байна аа
No comments:
Post a Comment