Үг. Р. Чойном Ая. Бат-Очир
Уул усыг давуулаад
Хараа тавин ширтээстэй
Уяхан зангий нь бодохоороо
Хайрын нулимс дуслаастай
Дуугий минь чи дуулаарай
Дуулсан дороо ирээрэй
Ингэж дурсан суугаа минь
Их л хайрын минь буруу юу
Насан туршийн амраг минь
Надтайгаа уулзах болоогүй юу
Дахилт
Янаг дотно дассандаа
Үүрийн шөнөдөө зүүдлээстэй
Яваад ирнэ гэсэндээ
Үдийн цайгаа дээжлээстэй
Дахилт