Үг. Д. Нямаа Ая. Д. Баттөмөр
Хонин дээгүүр минь
Нүүдлийн шувууд буцлаа.
Хонгор намрын тэнгэртээ
Хошууран зэллэсээр одлоо.
Хойтон хавар ирэхдээ
Хонин дунд минь буугаарай.
Аясын салхинд намирсан
Алчуур дээр минь суугаарай.
Мянган цагаан хонь минь
Мяралзсан ус шиг харагдана уу.
Цэцэгт цэнхэр алчуур минь
Цэн тогоруу шиг үзэгдэнэ үү.
Дахилт
Хашийн цагаан хонио
Хариулж өсгөх дуртай
Арвин талын хоньчин би
Арван долоон настай
Дахилт
Мянган цагаан хонь минь
Мяралзсан усны түрлэг
Цэцэгт цэнхэр алчуур минь
Цэн тогоруудын түрүүч
Дахилт
No comments:
Post a Comment