Thursday, August 12, 2021

ДУУГИЙ МИНЬ ЧИ ДУУЛААРАЙ

 Үг. Р. Чойном    Ая. Бат-Очир


Уул усыг давуулаад

Хараа тавин ширтээстэй

Уяхан зангий нь бодохоороо

Хайрын нулимс дуслаастай

    Дуугий минь чи дуулаарай

    Дуулсан дороо ирээрэй

Ингэж дурсан суугаа минь

Их л хайрын минь буруу юу

Насан туршийн амраг минь 

Надтайгаа уулзах болоогүй юу

    Дахилт

Янаг дотно дассандаа

Үүрийн шөнөдөө зүүдлээстэй 

Яваад ирнэ гэсэндээ

Үдийн цайгаа дээжлээстэй

    Дахилт

No comments:

Post a Comment