Үг. Б. Ламзав Ая. Д. Мяасүрэн
Агь таанын үнэр ханхалсан
Аглаг хээрийн тал нутгаар
Адуун сүргээ хариулж явахад
Аргагүй сайхан байдаг шүү.
Мал маллах сайхан шүү.
Малчин бидний жаргал шүү.
Янгир гөрөөс дүүлэн давхисан
Яргуй цэцэгтэй өндөр уулаар
Ямаан сүргээ хариулж явахад
Ямар сайхан байдаг гээч.
Мал маллах сайхан шүү.
Малчин бидний жаргал шүү.
Тунамал тогтуухан элбэг устай
Тунгалаг сэрүүхэн нуурын дэргэд
Тугал бяруугаа хариулж явахад
Тун чиг сайхан байдаг шүү.
Мал маллах сайхан шүү.
Малчин бидний жаргал шүү.
No comments:
Post a Comment