Thursday, July 23, 2020

Чамайгаа үгүйлнэ

Үг. Л. Чойжилсүрэн.        Ая. Ж. Шараа

Нууран дундаа нугас шувуу
Нуруугаа шилгээгээд нүгжирнэ
Нойрон дундаа миний сэтгэл
Чамайгаа үгүйлээд дэнсэлнэ

Цэцгэн талдаа алаг эрвээхий
Цэнгэн зугаалаад эргэлдэнэ
Цээжний гүндээ миний зүрх
Чамайгаа үгүйлээд догдолно

Эргийн хөвөөгөөр хараацай шугу
Элин халиф сүлжилдэнэ
Энхрий хайраар миний сэтгэл
Чамайгаа үгүйлээд тэмүүлнэ

No comments:

Post a Comment