Үг. Т. Юмсүрэн
Ая. Д. Мяасүрэн
Нарлаг өндөр Алтайн ууланд
Намрын хяруу унахад
Настай буран аав минь
Намайгаа харуулдан суугаа даа
Сүрлэг өндөр Алтайн ууланд
Шүүдэр хяруу уналаа даа
Сүргийн дэргэдээс аав минь
Сүүмийх алсыг ширтээ дээ
Бутант өндөр Алтайн ууланд
Буурал хяруу ороо доо
Буцаад хүү минь ирнэ гээд
Буурал аав минь хүлээгээ дээ
Өндөр буурал Алтайн ууланд
Өвсний толгой цайраа даа
Өвгөн буурал аав минь
Үрээ дурсан суугаа даа
No comments:
Post a Comment