Үг. Очирхуяг Ая. С. Чойсүрэн
Өвлийг зөгнөн ирсэн
Алтан намар болоход
Өмнийг чиглэн яваа
Аянчин олон шувууд минь
Явдал дундаа та нар
Манай нутгаар дайраарай
Нэгдэлд байгаа хонгорт минь
Мэндийг минь хүргээд гараарай
Төрсөн нутгийн минь дээгүүр
Зэл татан ганганахдаа
Зорьсон орноо чиглээд
Хол газар аялахдаа
Малчин монголын хүүхнүүдийн
Цовоог та нар магтана байх
Манай нутгийн сайханд хө
Атаархаж бас л ганганах бай
No comments:
Post a Comment