Үг. Р. Минжирмаа Ая. Ц. Чимиддорж
Наран мандмал уудам нутагтаа
Настай ээж минь жаргаж суугаа
Намайгаа явсан алсын нутгийнхаа
Найртай сайхныг ерөөж байгаа
Саран гиймэл саруулхан нутагтаа
Сайхан ээж минь жарган байгаа
Сааль сүүнийхээ өнгөн дээжээ
Сансарт өргөн хүүгээ хүлээгээ
Хөхрөн униартах хөдөө нутагтаа
Хөлгийн жолоог заллаа ээж ээ
Хаврын шувуудын ирэх түрүүчээр
Хайртай хүү чинь ээждээ золгоно оо
Ц.Чимидоржийн шүлэг байхаа яруу найрагч хүн байгаам
ReplyDelete