Thursday, July 23, 2020

ХҮҮХЭН ХҮНИЙ ХҮСЛЭН

Үг. О. Сэргэлэн        Ая. З. Батсүх

Яргуйн дэлбээг зөөлөн бүүвэйлсэн
Яасан намуухан үдэш вэ
Яахын аргагүй хайрыг булаасан
Ямар хүний үр вэ, чи

Унаган сэвлэг илбэн таалсан
Урьхан хонгор салхи уу даа
Уулзаад удаагүй намайг дасгасан
Учиртай төрсөн эр үү дээ

Хүлээн сууснаа танин олоод
Хүрээд ирэх нь чи минь байлгүй
Хүний хүүтэй хослон жаргах
Хүүхэн хонгор би чинь байлгүй

No comments:

Post a Comment